Манай үйлчилгээ харилцагчийн 3-н түвшинтэй бөгөөд түүнээс хамаарч өдөрт хийх шилжүүлгийн дүн өөр, өөр байна.

Ану-Монгол

1-р түвшингийн хэрэглэгч бол - 1000 хүртэлх ам.доллар байна.  

2-р түвшингийн хэрэглэгч бол - 2999 хүртэл ам.доллар байна.  

3-р түвшингийн хэрэглэгч бол - 5000 ам.доллар байна. 

Австрали-Монгол 

5000AU$

Япон-Монгол 

Доод хэмжээ - 3000¥

Дээд хэмжээ - 1,000,000¥

Европ-Монгол 

1-р түвшингийн хэрэглэгч бол - 2000 евро.

2-р түвшингийн хэрэглэгч бол - 2000 евро. 

Монгол-Австрали

Дээд хэмжээ - 20,000,000 төгрөг хүртэл

Монгол-Америк

Өдөрт- 8,000,000 төг хүртэл

Сард- 28,000,000 төг хүртэл

Та өөрийн харгалзах эрхийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд өөрийн хүсэлтээ харилцагчийн үйлчилгээнд ирүүлэх ба нэмэлт баталгаажуулах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Нэг удаагийн шилжүүлгийн доод хязгаар нь 10 доллар ба түүнтэй тэнцэх мөнгөн дүн /тухай улсын мөнгөн тэмдэгтээр/ байна.

Хадгаламж байршуулах, орон сууцны зээлээ төлөх гэх мэт хүссэн зорилгоороо өөрийн дансруу шилжүүлэг хийх боломжтой.

Үйлчилгээний нөхцөлийн дагуу харилцагч та хийсэн гүйлгээгээ SENDLY аппликэйшн дотор цуцлах боломжтой. Чиглэлээс хамааран хэрэглэгч аппликейшн дээр гүйлгээг цуцлах хугацаа өөр байх тул харилцагчийн үйлчилгээтэй холбогдоно уу. Тухайн гүйлгээ нь хүлээн авагчид очоогүй байх хугацаанд бид гүйлгээг буцаах боломжтой бөгөөд хүлээн авагчийн данс руу аль хэдийн орсон тохиолдолд буцаалт хийхгүй болохыг анхаарна уу.

Давхар шилжүүлсэн гүйлгээ нь хүлээн авагчид очоогүй тохиолдолд гүйлгээг буцаах боломжтой. 

Шилжүүлэгтэй холбоотой мэдээллүүд бүгд танд имэйлээр очих болно. 

Та SENDLY аппликэйшний хуулга цэснээс өөрийн хийсэн гүйлгээг хянах боломжтой. Мөн гүйлгээ хүлээн авагчид очиход танд имэйлээр мэдээлэл болон гүйлгээний баримт очих болно. 

SENDLY үйлчилгээ нь харилцагчийн Монгол улс дахь банкны дансруу шилжүүлж байгаа тул ам.долларын төгрөг рүү хөрвөсөн дүнгээр шилжүүлэг хийгдэнэ.

Бид хүлээн авагчийн аль нэг банкны дансруу мөнгөн гуйвуулгыг шилжүүлэх болно.

Хүлээн авагчийн дансны нэр, дансны дугаар зөрсөн тохиолдолд тухайн шилжүүлэг буцаагдах бөгөөд бид тантай холбогдон засварлан гүйлгээг дахин хийнэ.