Энэхүү төсөлд "СЭНДЛИ ББСБ" ХК 100ш ногоон агч модыг хандивлаж хамт олноороо мод тарилтад оролцлоо. Мөн анхны тарилтад захиалга өгсөн захиалагч нартаа болон цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

"Дэлхийн Монголчуудын Төгөл" төсөл нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд эх орондоо байгаа, уулзаж чадаагүй хайртай дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх, дурсан санах, мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой дурсгалын модыг хамтдаа тарьж нандин дурсамж, дурдатгал бүтээх, эко ногоон орчин байгуулахын зэрэгцээ улс, улсын гайхамшигт бүтээлийг нутагшуулж, дэргэдээс нь үзэх боломжийг олгох юм.

Сэндли апп-аар дамжуулж захилга хийж хандивласан мод-ыг таны нэрээр нэрлэн QR коджуулж хайртай дотны хүмүүстээ өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ хүргэж, модны ургацын үйл явцаа харах боломжтой технолигт суурилсан эко төгөл байх юм.

Гадаад улсад ажиллаж,амьдарч байгаа та бүхэнд энэхүү төслийн үүд хаалга үргэлж нээлттэй шүү.