IPO /Initial Public Offering/ гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож худалдах үйл ажиллагаа. Эрх зүйн талаас нь авч үзвэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани (ХК) болж байгаа хэрэг.

Андеррайтинг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагуудын өөрийн харилцагчдынхаа бүтээгдэхүүнийг нь (зээл, даатгал, моргэйж гэх мэт) авах боломж, бололцоо, эрхийг нь үнэлэх талаар авдаг арга хэмжээ юм. Андеррайтинг гэдэг нь эрсдэлийн мэдээлэлд гарын үсгээ зурна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн мэдээллийг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн эрсдэлийг өөрөө хүлээнэ гэсэн утгатай билээ. Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэдэг аж. Мөн шинээр болон нэмж байгаа үнэт цаасыг бүгдийг нь эсвэл тодорхой хэсгийг нь худалдан авах, худалдах, үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс нийтэд санал болгон арилждаг байна.

1. Андерайтераар дамжуулан захиалга өгөх

"Өлзийн Энд Ко Капитал"

Утас: 7777-6377
Вэбсайт: www.ucc.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сити тауэр 25 давхар, 2506 тоот

"Райнос Инвэстмэнт"

Утас: 7510-0575
Вэбсайт: www.rhinosinvest.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308б тоот

2. Стоклаб аппаар дамжуулан оролцох

Та Hipay app доторх Үнэт цаас цэсээр IPO-д орлцох боломжтой.

Hipay app татах

1. Валютын орлогоор баталгаажсан хөрөнгө
оруулалт.

Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 21000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж, 37000 удаагийн гүйлгээгээр 11.2 сая долларын валютын урсгалыг Монгол улс руу оруулж ирсэн байна. Sendly сар бүр 600,000 ам.долларын валютын орлого олдог бөгөөд БНСУ, БНХАУ-д мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлснээр сар бүр 3.0 сая ам.доллар орлого олох төсөөлөлтэй байгаа нь валютын орох урсгал бага байгаа өнөө үед давуу тал болж байна.

2. Хөрөнгө оруулагчдад ашигтай үнэлгээ, өндөр хувь.

Sendly нь нийт хувьцааныхаа 29.97%-ийг олон нийтэд санал болгож байгаа нь Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийсэн бүх санхүүгийн байгууллагууд дотроос хамгийн өндөр хувийг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Компанийн Price to book харьцаа 3.0 байгаа нь бусад IPO хийсэн банкны бус байгууллагууд дундаас хамгийн бага байна.

(эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж)

3. Ашигт ажиллагаа.

Sendly нь 2022 оны 2-р улирлын байдлаар 2.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн бусад банк бус санхүүгийн байгууллагууд болох ЛэндМН ББСБ (1.7 тэрбум төгрөг), Ард Кредит ББСБ (0.7 тэрбум төгрөг)-тай харьцуулахад өндөр байна.

(эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж)

4. Орон нутаг дахь хамгийн хүртээмжтэй дэд бүтэц.

Sendly нь орон нутагт 48, Улаанбаатар хотод 6, нийт 54 салбараар дамжуулан олон төрөлт санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.

5. Олон улсын мөнгөн гуйвуулгын гол тоглогч.

Монголын анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly мобайл апп нь:
2020 оны 5 дугаар сараас АНУ-аас Монгол руу
2021 оны 5 дугаар сараас Австрали улсаас
2021 оны 11 дүгээр сараас Япон улсаас
2022 оны 6 дугаар сараас Европын холбооны 27 улсаас Монгол руу мөнгөн гуйвуулга хийж, Англи улсад “Монремит”, БНСУ-д “Кориа ремитанс” охин компаниудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.