Та Appstore болон Playstore -оос SENDLY аппликэйшнийг татан өөрийн хэрэглэдэг, идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлнэ. Тус имэйл хаягт илгээсэн баталгаажуулах кодыг ашиглан бүртгэлээ баталгаажуулна.

SENDLY үйлчилгээг ашиглах хэрэглэгч нь 18 нас хүрсэн байх шаардлагатай. 

Гадаад улсын иргэн бүртгүүлэх боломжтой. 

Хэрэглэгчийн гүйлгээний лимитээс хамааран тухайн улсад оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэх, паспорт, нийгмийн даатгалын дугаар, ажилладаг байгууллагын тодорхойлолт, орлого тодорхойлох зэрэг баримтууд үе шаттайгаар шаардагдана. 

Та биеэр очих шаардлагагүй. Мэдээллээ онлайнаар бүртгүүлэхэд л хангалттай. 

Хувийн мэдээлэл баталгаажуулах хугацаа нь чиглэлээс хамаарч өөр өөр байна. Зарим тохиолдолд 24 цагийн дотор бүртгэлийг баталгаажуулна.