Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

  • Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх /Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд/;
  • Даатгалын тохиолдол гарсан талаар даатгалын компанид нэн даруй мэдэгдэх,
  • Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах /Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын хувьд/;
  • Даатгагчийн зааврын дагуу тохиолдлыг зураг, бичлэгээр баримтжуулах
  • Хэрэв Ослын тохиолдолд хэн нэгний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах мөн ослын тохиолдол нь илт нотлогдох боломжгүй тохиолдолд замын цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, түргэн тусламж зэрэг мэргэжлийн байгууллагууд руу залгаж мэдэгдэх үүрэгтэй.

Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно / даатгалын тухай хуулийн 8.5/
  • Даатгуулагч санаатайгаар хохирол учрулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичигг баримт бүрдүүлсэн нь тогтоогодсон;
  • Даатгалын гэрээнд заасннаас бусаад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Нөхөн төлбөр хүсэхэд бүрдүүлэх материал:

Жолоочийн хариулагын даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Замын цагдаагийн акт тодорхойлолт/замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д зааснаас бусад тохиолдол/
  • Холбогдогч жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Холбогдогч жолооч нарын жолооны үнэмлэх
  • Ослын зураг, бичлэг зэрэг осол нотлох баримт
  • Хохирол үнэлгээний тайлан
  • Хохирогч тал хуулийн этгээд бол байгууллагын тодорхойлолт /нөхөн төлбөрийг хэнд, ямар дансанд шилжүүлэх тухай/
  • Шаардлагатай тохиолдолд бусад материалыг даатгалын компанитай холбогдон тодруулах

Тээврийн хэрэгслийн даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Замын цагдаагийн акт тодорхойлолт /замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д зааснаас бусад тохиолдолд /
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Жолооний үнэмлэх
  • Ослын болон тохиолдлын зураг, бичлэг, зэрэг осол нотлох баримт
  • Хохирол үнэлгэний тайлан
  • Даатгуулагчийн тээврийн хэрэгслийн өмчлөгч хуулийн этгээд бол байгууллагын тодорхойлолт /нөхөн төлбөрийг хэнд, ямар дансанд шилжүүлэх тухай/
  • Шаардлагатай тохиолдолд бусад материалыг даатгалын компанитай холбогдон тодруулах

Орон сууцны даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Даатгуулагчийн өргөдөл, байгууллага бол албан тоот
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
  • Хохирол үнэлгээний тайлан
  • Шаардлагатай бусад материал: Үүнд;
  • Осол, хохирлын талаарх фото зураг, видео
  • Шаардлагатай тохиолдолд хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт акт, дүгнэлт