Даатгуулагчийн эрх, үүрэг

  • Даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаар хангагдах;
  • Даатгалын тохиолдол болсон үед энэхүү гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг Даатгагчаас шаардах;
  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах;
  • Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгалын компанитай гэрээн дээрх утсаар Даатгагчид 72 цагийн дотор утсаар мэдэгдэх;
  • Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/, нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид хуанлийн 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй. Аюул осол, хохирол нь хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн материал бүрдүүлж, өгөх хугацааг сунгаж болно.
  • Даатгалтай холбоотой баримт материалыг Даатгагчид үнэн зөв гаргаж өгөх,
  • Даатгуулагч нь Даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойш даатгалын хураамжийг төлөөгүй байх хугацаанд даатгалын зүйлд хохирол учирвал уг хохирлыг Даатгуулагч өөрөө хариуцах;
  • Гэрээнд заасны дагуу Даатгагчаас гарсан зардлыг гэм буруутай талаас нэхэмжлэн авахад Даатгуулагч боломжит бүхий л талын туслалцааг үзүүлэх;
  • Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу Мэдүүлгийн маягт бөглөж өгнө.
  • Даатгуулагч өөрийн хүсэлтээр даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд гэрээ цуцлахтай холбоотой зардлыг Даатгуулагч бүрэн хүлээнэ. Гэрээг цуцлахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Өргөдөл /албан байгууллага бол албан тоот/;
    • Иргэний үнэмлэхийн хуулбар /албан байгууллага бол гэрчилгээний хуулбар/;
    • Даатгалын гэрээ.
  • Даатгуулагч даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын хураамжийг хэсэгчлэн хуваан төлөх нөхцөлтэй хийгдсэн тохиолдолд даатгалын хураамжийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулах тухайн үед эхний төлбөрийг төлнө.
  • Даатгалын бүтээгдэхүүний гэрээ тус бүр дээрх бусад эрх үүрэг.