КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА:

“Мастер шийдэл” ХХК нь 2014 онд байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын зуучлалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг даатгалын мэргэжлийн оролцогч компани юм.

Бид харилцагч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Орон сууцны багц даатгалыг “HiPay” гар утасны аппликэйшнээр дамжуулан түргэн шуурхай, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан онлайн даатгалын зуучлалын үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.


Бидний үйлчилгээний давуу тал: Даатгалын хураамжийг зээлээр эсвэл сар бүр хуваан төлөх нөхцөлөөс сонголтоо хийж даатгуулах боломжийг харилцагчиддаа олгож байна.

Алсын хараа

Салбартаа тэргүүлэгч компани болно.
Бид 2024 он гэхэд Монгол Улсын даатгалын зуучлалын салбарын тэрүүлэгч компани болсон байна.

Эрхэм зорилго

Технологид суурилсан даатгалын зуучлалын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, даатгалын салбарт шинэ жишгийг тогтооно.

Үнэт зүйлс

Харилцагч бидний эрхэм үнэт зүйлс
Ажилтан бидний эрхэм үнэт зүйлс
Мэргэжлийн, ёс зүйтэй байх нь бидний эрхэм үнэт зүйлс

Удирдлагын баг

Б.Наранбат

Компанийн үүсгэн байгуулагч:

Т.Лхагвацэрэн

Гүйцэтгэх захирал:

Л.Нарантуяа

Хууль эрх зүй хариуцсан захирал

Э.Сайханжаргал

Технологи хариуцсан захирал

А.Наранбаатар

Мэдээлэл технологи хариуцсан захирал

Мастер шийдэл ХХК-ий Hi-daatgal үйлчилгээний логоны тайлбар

  • Онлайн даатгалын анхдагч болж даатгалын зах зээлд шинэ хэв маягийг нэвтрүүлж байгаа тул “Сайн уу даатгал” буюу “Hi-daatgal” гэсэн утгатай үгээр гол илэрхийллээ болгосон.
  • Hi-Daatgal нь онлайн даатгалын үйлчилгээгээ “Hi-Pay” аппликэйшнээр дамжуулж хийх тул “Hi-Pay Wallet” аппликэйшний логог давхар шингэж өгснөөс гадна тухайн логоны фонд буюу бичвэрийг ашигласан.
  • Логоны голын хэсгийн цагаан зураас нь нар борооноос хамгаалах шүхрийг илэрхийлэх бөгөөд даатгалын үйлчилгээний үндсэн билэг тэмдэг нь шүхэр байдаг учраас шүхрийг оруулан даатгалын билэг тэмдэгийн уламжлалаа хадгалсан.
  • Өнгөний сонголтын хувьд: Улбар шар өнгө нь Зорилгыг илэрхийлж түүндээ зогсолтгүйгээр тэмүүлэн амжилтад хүрэхийг билэгддэг бол Тод цэнхэр өнгө нь Оюун ухааны билэгдэл байж үнэнч найдвартай байдлыг илтгэдэг учраас дээрх өнгүүдийг өөрийн логонд тусгаж өгсөн билээ. Үндсэн утгаар нь тайлбарлавал Онлайн даатгалын үйлчилгээнд анхдагч нь болж шинэ хэв маягаар таныг болон таны өмч хөрөнгийг эрсдэлэээс хамгаалах зорилгоо үргэлж биелүүлэх, үнэнч найдвартай хамтрагч тань байх болно гэсэн утгыг илэрхийлж байна.
  • Хамтын ажиллагаа