Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Та замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гарган бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд тухайлбал: уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигчийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах, явган зорчигчийг шүргэх мөргөх, амь насыг нь хохироох, бусдын  тээврийн хэрэгслийг мөргөх, замын хайлс хашлага мөргөх, гэх мэт хохирол учруулсанаас гарах зардлыг энэхү даатгал нөхөн төлнө. 

Хураамж төлөх хувилбар:

- Бэлэн төлөх

- Зээлээр төлөх

 

Зээлийн нөхцөл:

- Зээлийн хэмжээ: - 75,000 хүртэл төгрөг

- Хугацаа: - 90 хоног хүртэл

- Шимтгэл /нэмэлт төлбөр/: - 0-30 хоногт шимтгэлгүй /нэмэлт төлбөргүй/

                                                - 31-90 хоногт шимтгэлтэй /нэмэлт төлбөртэй/

 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээ, хураамж

Тээврийн хэрэгслийн ангилал

Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ

Суурь хураамж

/доорх 9 төрлийн итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөнө/

1

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая төгрөг

12,500 төгрөг

2

“В” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая төгрөг

33,000 төгрөг

3

“С” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая төгрөг

42,500 төгрөг

4

“D” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая төгрөг

53,000 төгрөг

5

“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая төгрөг

12,500 төгрөг

 

Даатгуулагчийн төлөх хураамж дараах 9 төрлийн итгэлцүүрийн үржвэрээр тодорхойлогдоно.

Итгэлцүүр

Томъёо

1

Таны тээврийн хэрэгсэл аль бүс нутагт бүртгэлтэйгээс хамаарна.

И1

2

Даатгалын хугацаанд авч байсан нөхөн төлбөрийн тооноос хамаарна.

И2

3

Таны нас, жолооны туршлагаас хамаарна.

И3

4

Таны даатгалын хугацаанаас хамаарна.

И4

5

Та худал мэдүүлэг өгсөн бол хураамж өснө.

И5

6

Таны тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тооноос хамаарна.

И6

7

Тээврийн хэрэгслийн даац, хөдөлгүүрийн багтаамж, зорчигчдын суудлын тооноос хамаарна.

И7

8

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн төрлөөс хамаарна.

И8

         Хувийн

         Байгууллагын

9

Тээврийн хэрэгслийн чиргүүлтэй эсэхээс хамаарна.

И9

 

Хэн даатгуулах вэ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна /жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д заасан/
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийндаагалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг технизийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно. /жолоочийн даатгалын тухай хуулийн 5.2-т заасан/
  • Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д каасан мэргэшсэн болон “C”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгсэл өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна. /жолоочийн тухай хуулийн 5.3-д заасан/