Тээврийн хэрэгслийн даатгал

Даатгалын тохиолдлын улмаас таны өөрийн тээврийн  хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол тухайн хохирлыг даатгагч хариуцахыг тээврийн хэрэгслийн даатгал гэж энгийнээр хэлж болно. Таны тээврийн хэрэгсэлд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учирсанаар төлөвлөөгүй зардал гарах, цаг хугацаа алдах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог. Энэ бүх эрсдэлээс таныг урьдчилан сэргийлэх хамгаалалт бол “Тээврийн хэрэгслийн даатгал” юм.

Хураамж төлөх хувилбар:

- Бэлэн төлөх

- Сар бүр хуваан төлөх

 

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнд суурилж даатгалын хураамж тооцоологдоно. Үнэлгээний дүнгийн хэдэн хувиар хамгаалах нь таны сонгосон эрсдэл, мөн нэмэлт эрсдэлээс шалтгаална. Та дараах даатгалын компаниас сонголт хийх боломжтой.

Эрсдэл

Монгол

Амар

Тэнгэр

Үндсэн эрсдэл

1.18%

1.5%

2.00%

Нэмэлт 

эрсдэл

Бүхэлд нь хулгайд алдах

0.3%

0.4%

0.3%

Хэсэгчлэн хулгай /эд ангийн хулгай/

0.3%

  -

0.4%

Өөрийн хүлээх хариуцлага байхгүй

0.2%

0.5%

  -

Зогсоол, гражид байх үеийн эрсдэл

0.3%

0.5%

0.3%

Гадаад улсад учирсан хохирол

  -

  -

  -


Даатгалын эрсдэл

Даатгалын үндсэн хамгаалалт:

  • Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол;
  • Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Байгалийн эрсдэл / зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, үер, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/;
  • Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох / зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн эрсдэл;
  • Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд Тээврийн хэрэгслийг жолоодох, эзэмших үеийн эрсдэл;
  • Жолоочийн гэнэтийн осол.

Даатгалын нэмэлт хамгаалалт:

  • Хэсэгчилсэн хулгай /эд ангийн хулгай/;
  • Бүхэлд нь хулгайд алдах;
  • Зогсоол, гражид байх үеийн эрсдэл;
  • Гадаад улсад учирсан хохирол;
  • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй.