Даатгалын ач холбогдол -даатгал гэж юу вэ?

Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг хэдий ч, аливаа өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ үед хүн сэтгэл санааны, бие махбодийн, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг.

Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм.  Хүмүүс хэсэг бүлгээрээ дундын сан бүрдүүлж, тэрхүү сангаасаа хохирол учирсан нэгэндээ туслах нь даатгалын үндсэн хэлбэр юм. Тэрхүү санг үүсгэхэд хамтарч оролцох хүмүүсийн тоо олон байх тусам нэг хүнд ногдох зардлын хэмжээ буурдаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулахад хүрэлцэхүйц байх боломжтой. Үүнтэй адил даатгал бол бага зардал гарган их хэмжээний хохирлоос хамгаалагдах боломж буюу хариуцлага, хамгаалалт, амар тайван байдлыг эрэлхийлсэн эрсдэлийн удирдлагын энгийн шийдэл гэж ойлгож болно.

Гэнэтийн эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиолдох магадлалтай тул түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, шилжүүлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг арга хэмжээг авч болох бөгөөд учирч болзошгүй хохирлыг бусдад шилжүүлэх буюу даатгалд хамрагдах боломж байдаг. Эрсдэлийг даатгагдах болон даатгагдахгүй эрсдэл гэж ангилдаг. Гэнэтийн шинж чанартай, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжтой эрсдэлийг даатгагдах эрсдэл гэдэг

Даатгуулж болох эрсдэлийн төрлүүд:

Даатгалд хамрагддаггүй эрсдэлийн төрлүүд: