Даатгалын үйлчилгээ авахад хялбар боллоо

Та даатгалын 14 компаниудаас өөрийн сонголтоо хийж, цаг хугацаа орон зайнаас үл хамааран гар утсаараа “HiPay” аппликэйшний "Даатгал" цэсээр даатгалаа хийгээрэй. Мөн бид танд даатгалын хураамжаа зээлээр болон хувааж төлөх боломжуудыг санал болгож байна.


ЗЭЭЛЭЭР даатгуулаарай

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хүүгүй ЗЭЭЛЭЭР даатгуулаарай.

ХУВААЖ ТӨЛӨХ даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал, орон сууцны багц даатгалаа 12 сард хуваан төлж даатгуулаарай.

Бидний зуучилж буй даатгалын бүтээгдэхүүн

Та өөрт тохирох даатгалын төрлөө сонгоод цахим даатгалаа эхлүүлээрэй.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын цогц үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгалын цогц үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Орон сууцны багц даатгал

Орон сууцны даатгалын цогц
үйлчилгээ

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ

Даатгуулагчийн эрх, үүрэг
  • Даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаар хангагдах;
  • Даатгалын тохиолдол болсон үед энэхүү гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг Даатгагчаас шаардах;
  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах;
  • Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгалын компанитай гэрээн дээрх утсаар Даатгагчид 72 цагийн дотор утсаар мэдэгдэх;
  • Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/, нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид хуанлийн 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй. Аюул осол, хохирол нь хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн материал бүрдүүлж, өгөх хугацааг сунгаж болно.
  • Даатгалтай холбоотой баримт материалыг Даатгагчид үнэн зөв гаргаж өгөх,
  • Даатгуулагч нь Даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойш даатгалын хураамжийг төлөөгүй байх хугацаанд даатгалын зүйлд хохирол учирвал уг хохирлыг Даатгуулагч өөрөө хариуцах;
  • Гэрээнд заасны дагуу Даатгагчаас гарсан зардлыг гэм буруутай талаас нэхэмжлэн авахад Даатгуулагч боломжит бүхий л талын туслалцааг үзүүлэх;
  • Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу Мэдүүлгийн маягт бөглөж өгнө.
  • Даатгуулагч өөрийн хүсэлтээр даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд гэрээ цуцлахтай холбоотой зардлыг Даатгуулагч бүрэн хүлээнэ. Гэрээг цуцлахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Өргөдөл /албан байгууллага бол албан тоот/;
    • Иргэний үнэмлэхийн хуулбар /албан байгууллага бол гэрчилгээний хуулбар/;
    • Даатгалын гэрээ.
  • Даатгуулагч даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын хураамжийг хэсэгчлэн хуваан төлөх нөхцөлтэй хийгдсэн тохиолдолд даатгалын хураамжийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулах тухайн үед эхний төлбөрийг төлнө.
  • Даатгалын бүтээгдэхүүний гэрээ тус бүр дээрх бусад эрх үүрэг.
Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

  • Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх /Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд/;
  • Даатгалын тохиолдол гарсан талаар даатгалын компанид нэн даруй мэдэгдэх,
  • Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах /Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын хувьд/;
  • Даатгагчийн зааврын дагуу тохиолдлыг зураг, бичлэгээр баримтжуулах
  • Хэрэв Ослын тохиолдолд хэн нэгний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах мөн ослын тохиолдол нь илт нотлогдох боломжгүй тохиолдолд замын цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, түргэн тусламж зэрэг мэргэжлийн байгууллагууд руу залгаж мэдэгдэх үүрэгтэй.

Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно / даатгалын тухай хуулийн 8.5/
  • Даатгуулагч санаатайгаар хохирол учрулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичигг баримт бүрдүүлсэн нь тогтоогодсон;
  • Даатгалын гэрээнд заасннаас бусаад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Нөхөн төлбөр хүсэхэд бүрдүүлэх материал:

Жолоочийн хариулагын даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Замын цагдаагийн акт тодорхойлолт/замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д зааснаас бусад тохиолдол/
  • Холбогдогч жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Холбогдогч жолооч нарын жолооны үнэмлэх
  • Ослын зураг, бичлэг зэрэг осол нотлох баримт
  • Хохирол үнэлгээний тайлан
  • Хохирогч тал хуулийн этгээд бол байгууллагын тодорхойлолт /нөхөн төлбөрийг хэнд, ямар дансанд шилжүүлэх тухай/
  • Шаардлагатай тохиолдолд бусад материалыг даатгалын компанитай холбогдон тодруулах

Тээврийн хэрэгслийн даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Замын цагдаагийн акт тодорхойлолт /замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д зааснаас бусад тохиолдолд /
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Жолооний үнэмлэх
  • Ослын болон тохиолдлын зураг, бичлэг, зэрэг осол нотлох баримт
  • Хохирол үнэлгэний тайлан
  • Даатгуулагчийн тээврийн хэрэгслийн өмчлөгч хуулийн этгээд бол байгууллагын тодорхойлолт /нөхөн төлбөрийг хэнд, ямар дансанд шилжүүлэх тухай/
  • Шаардлагатай тохиолдолд бусад материалыг даатгалын компанитай холбогдон тодруулах

Орон сууцны даатгалын тухайд:

  • Даатгалын гэрээ
  • Даатгуулагчийн өргөдөл, байгууллага бол албан тоот
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
  • Хохирол үнэлгээний тайлан
  • Шаардлагатай бусад материал: Үүнд;
  • Осол, хохирлын талаарх фото зураг, видео
  • Шаардлагатай тохиолдолд хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт акт, дүгнэлт
Даатгалын компанитай холбоо барих
Компани Утас Веб хаяг И-Мэйл

Монгол даатгал ХК

18001990

www.mongoldaatgal.mn

insurance@mongoldaatgal.mn

Амар даатгал ХХК

18002111

www.amardaatgal.mn

info@amardaatgal.mn

Тэнгэр даатгал ХХК

75001889

www.tengerdaatgal.mn

claim@tengerinsurance.mn

Бодь даатгал ХК

70004800

www.bodi-insurance.com

marketing@bodi-insurance.com

Миг даатгал ХХК

75756000

www.mig.mn

info@mig.mn

Практикал даатгал ХХК

77776677

www.practical.mn

insurance@practical.mn

Мандал даатгал ХК

75752000

www.mandal.mn

info@mandal.mn

Номин даатгал ХХК

18002888

daatgal.nomin.mn

insurance@nomin.net

Мөнх даатгал ХХК

72727000

www.munkhdaatgal.mn

info@munkhdaatgal.mn

Монре даатгал ХХК

77779000

www.monre.mn

info@monre.mn

Хаан даатгал ХХК

75757588

www.khaandaatgal.mn

info@khaandaatgal.mn

Улаанбаатар хотын даатгал ХХК

70001234

www.ubci.mn

info@ubci.mn

Даатгалын гэрээний загварууд
Даатгалын гэрээний загварууд

Холбоо барих

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрт бид нээлттэй.

Аппликэйшнээ татаж аваарай

Та Appstore, Playstore орон өөрт тохирох хувилбараа татаж аваарай.