Alipay үйлчилгээний албан ёсны нээлт 2023 оны 04-р сарын 14-ний өдөр "Blue Sky Tower"-ийн Emerald танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

“Сэндли ББСБ” ХК БНХАУ-ын “Ant Group”-тэй албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятад улсын ард иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг цахим төлбөр тооцооны “AliPay” данс руу шилжүүлэг хийх үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ.

Ингэснээр Sendly аппликейшн нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Монгол улсаас анх удаа Alipay-н хэтэвч рүү түргэн шуурхай, найдвартай, хялбар аргаар шилжүүлэг хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.

AliPay бол бидний төлбөр төлөх арга хэлбэрийг өөрчилж, хялбарчилсан хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс, аюулгүй байдлын дэвшилтэт технологи бүхий дэлхийн хамгийн том цахим төлбөр тооцооны платформ юм.