“СЭНДЛИ ББСБ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Сэндли ББСБ ХК нь олон нийтэд хувьцаагаа санал болгон анхдагч зах зээлийн арилжаанд амжилттай арилжаалж, нээлттэй компани болж буйтай холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2022 оны 11-р сарын 17-ны өдрийн 14 цагт “Blue Sky Tower”-ийн хоёр давхарт Emerald танхимд зохион байгуулна. Сэндли ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхнийг хувьцаа эзэмшигчдийн анхны хуралд оролцохыг урьж байна.

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1.  Дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;

Бүртгэлийн өдөр: 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл;
  2.  ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
  3.  Саналын хуудас;
  4.  Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

Хувьцаа эзэмшигчид өөрийн харилцагч үнэт цаасны компани, хурал зохион байгуулах комисстой холбогдож, эсхүл компанийн цахим хуудсаар дамжуулан хурлаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцаж болно. Хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй Даваагаас Баасан гаргуудад 09-17 цагийн хооронд дор дурдсан хаяг, утсаар холбогдох боломжтой.

Хаяг: Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж 8/48, “Сэндли ББСБ” ХК

Харилцах утас: 70177700

Цахим шуудан: contact@sendly.mn

Хурал зохион байгуулах комисс