Сэндли ББСБ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамт олны санаачлагаар нэгдэж 2030 он хүртэл 1,500,000 ширхэг мод тарихаар батламжиллаа.