Сэндли ББСБ ХК – Sendly

"Сэндли ББСБ" ХК нь 2015 оны 5 дугаар сард "Гялс кредит" нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа, итгэлцэл, факторинг, төлбөрийн баталгаа гаргах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага юм.

Мөн финтек технологид суурилсан, "Sendly" гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны 5 дугаар сард зах зээлд амжилттай нэвтрүүлж, Америкийн нэгдсэн улс, Австрали, Япон, Европын холбооны улсууд, Хятад зэрэг улсад оршин суугаа Монгол улсын иргэдэд түргэн шуурхай, олон улсын стандартын дагуу, хямд өртөгтэй мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж 8/4

Утас: +976 7799 7700 · Имэйл: contact@sendly.mn

Sendly – App Store · Sendly – Google Play